
Дубайн тэмцээний чансааны эхний хоёрт бичигдсэн Швейцарийн шилдэг теннисчин Рожер Федерер болон Сербийн Новак Жокович нар хоёул Дубайн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Шөвгийн наймд Федерер 6-3; 6-4 харьцаатай Сергей Стаховскийг төвөггүй хожсоноор хагас шигшээд Францын Ричард Гаскетай тоглохоор болжээ. Харин Гаске дөрөвний нэг шигшээд нутаг нэгт Гиллес Симонг 5-7; 6-2; 6-4-өөр хожсон байна.
Дубайн аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн Жоковичийн хувьд Флориан Мейерийг 7-5; 6-1 харьцаагаар хожсоноор хагас шигшээ шатанд Томаш Бердыхтэй өрсөлдөхөөр болжээ. Бердых өмнөх шатанд Германы Филипп Пецшнерийг 7-5; 6-4 харьцаатай хоёр сетэд буулган авсан байна.
С.Цэлмэг