П.Алтангэрэл гишүүн шиг байлдаа

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

П.Алтангэрэл гишүүн шиг байлдаа

УИХ-ын намрын чуулган завсарлаад хоёр долоо хонож буй. Энэ хугацаанд УИХ-ын 76 гишүүнээс засарлагааны хугацааг ашиглан хамгийн идэвхитэй ажиллаж буй нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл болж байгаа бололтой. Эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд УИХ-ын Төсвийн байнгын хороотой хамтран Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаар уулзалт ярилцлага зохион байгуулж, шаардлагатай хөрөнгө мөнгийг ирэх гуравдугаар сарын 15-ны дотор багтаан тодорхой болгохыг үүрэг болгосон юм. Мөн уржигдар Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран талын саарал чоныг хамгаалах тухай асуудлыг хөндөж тавьсан нь, дээрх үнэлэлтийг иргэд, сонгогчдоосоо авахад хүргэжээ.
Тиймээс Төрийн ордонд “П.Алтангэрэл гишүүн шиг байлдаа” гэдэг хэлц үг моодонд ороод байгаа аж. Бусад байнгын хорооны дарга нар ирэх өдрүүдэд П.Алтангэрэл гишүүнээс суралцан, ажиллахгүй бол залхуу, хойрго гэдэг үгийг сонсох нь бололтой шүү.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж