Б.Даариймаа Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Б.Даариймаа Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өчигдөр боловсрол, соёл, шинжлэх ухаан, хууль эрх зүй болон спортын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Төрийн одон медаль, цол хүртээсэн юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн  “Соёмбо принтинг” ХХК-ийн үйлдвэрийн мастер Батсуурийн Даариймаад “Ардын эрх” сонин, мэдээллийн “News” агентлагийн хамт олон чин сэтгэлийн баяр хүргэн, талархал илэрхийлж байна.

Б.Даариймаа нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй хэвлэлийн үйлдвэрлэлийн зах зээл дэх тэргүүлэгчдийн нэг “Соёмбо принтинг” компанид арав гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг ажилчдын нэг юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж