Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээр санал авна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээр санал авна

УИХ-ын дарга захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.
Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал авах ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол ямар өөрчлөлт оруулах, хэрвээ оруулах шаардлагагүй гэж үзэж байвал иргэд, байгууллагууд саналаа Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвүүд, parliament.mn цахим хуудсанд бичгээр ирүүлэх боломжтой ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж