Бу.Жагаагийн хамгаалалт

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Бу.Жагаагийн хамгаалалт

Бу.Жагаагийн нууцлаг “од” дуучин П.Өнөржаргал ирэх даваа гаригт цагдаагийн “Сүлд” чуулгатай хамтарсан “Сонгодог агаар” нэртэй тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэрбээр тоглолтынхоо бэлтгэлийг хангахаар  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр бүтэн өдөр өнжсөн аж. Орой болтол бэлтгэл хийсэн амрагтаа санаа нь зовсон Бу.Жагаа жолоочоо явуулж авхуулжээ. Тэрбээр П.Өнөржаргалыг урлагаас холдуулах хартай нөхрийн үүргээ сайн гүйцэтгэдэг ч  амрагийнхаа дуучин болох санааг нь эргүүлж чадаагүй гэнэ.
“ABBA” хамтлагийн дуунуудыг дуулж олны танил болсон “Evolution” хамтлагийн дуучин байсан П.Өнөржаргал нь Бу.Жагаагийн хүүг төрүүлсэн бөгөөд өнгөрсөн жилийн “Universe Best Songs-2010” наадамд амжилттай оролцож, дэд байрт шалгарснаар эргээд “од” болсон гэхэд болно. Түүний оролцсон шоу тоглолт бүрийг Бу.Жагаа ирж үздэг байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж