
Харин Xoom таблетийн хэрэглэгчид Motorola компани дээр өөрсдийн таблетийг авчирч өгөх ёстой бөгөөд гарах зардлыг тус компани 100% хариуцах юм байна. Техникийн шинэчлэлүүд дотроо хоёр төрлийн сонголттой байгаа бөгөөд хэрэглэгчдийн хүсэлтийг харгалзаж шинэчлэлийг таблетуудад хийх юм. Motorola компани Xoom таблетаа АНУ-ын зах зээлд 800 ам.доллараар худалдаалж байгаа нь Apple-ийн iPad-тай харьцуулахад харьцангуй үнэтэй байгаа ажээ.
Б. Энхцэцэг