Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн УАШТ болно

Монголын сагсан бөмбөгийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Эмэгтэйчүүдийн дунд сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, улсын шигшээ багийг бүрдүүлж, олон улс, тивийн тавцанд гаргах зорилгоор зохион байгуулах тус тэмцээн гуравдугаар сарын 4-6-нд Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд болох ажээ. Тэмцээн 34 хүртэлх болон 35-аас дээш гэсэн хоёр ангиллаар зохиогдох бөгөөд ангилал тус бүрт эхний гурван байрыг шалгаруулахаас гадна шилдэг тоглогчийг шалгаруулах юм.

Тэмцээний техникийн зөвлөгөөн гуравдугаар сарын 3-ны 14.00 цагт Спортын төв ордны хурлын танхимд болно. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 98101175, 96662389 утсаар авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж