Ирланд өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Ирланд өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

Крикетийн дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн гурван улсын нутаг дэвсгэрт үргэлжлэн явагдаж байна. Харин өнөөдөр В хэсэгт багтсан Ирландын шигшээ тэмцээний эхний тоглолтоо хийх гэж байна.

Крикетийн хөгжил төдийлөн өндөр биш ч жил бүр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцдог Ирландын шигшээ дебут тоглолтоо өнөөдөр хийх болно. Тэдний эхний учраа нь зохион байгуулагч улсуудын нэг Бангладеш байх юм. Бангладешийн хувьд эхний тоглолтоо хүчирхэг Энэтхэгийн эсрэг хийж, ялагдал хүлээсэн тул өнөөдөр эхнийхээ хожлын төлөө бүхнээ дайчлах болно. Харин Ирландын хувьд өрсөлдөгчөө талбайд нь буулган авсан тохиолдолд Супер-8 ангилалд нэг алхам ойртож ирэх юм. Дөрвөн жилийн өмнө болсон ес дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ирландын шигшээ Супер-8 ангилалд багтсан ч төдий л амжилттай тоглож чадаагүй. Тухайн жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 16 баг оролцож, багуудыг дөрвөн хэсэгт хуваан улмаар Супер-8 ангиллын багуудыг тодруулж байлаа. Харин энэ жил тэмцээний формат бага зэрэг өөрчлөгдөж, 14 багийг хоёр хэсэгт хуваан өрсөлдүүлж байна. Нэг хэсгээс дөрвөн баг цааш шалгарах учир өнөөдөр Ирландын шигшээ тун хариуцлагатай тоглолтыг хийх болно. Бангладешийн хувьд ч хариуцлага тун өндөр байгаа. Учир нь тэд энэ тэмцээнийг нутагтаа зохион явуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан, наанадаж Супер-8 ангилалд шалгарах даалгавартай байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж