Гольфын дэлхийн цувралын анхных нь эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Гольфын дэлхийн цувралын анхных нь эхэллээ

Дэлхийн гольфын аварга шалгаруулах тэмцээн цуврал дөрвөн тэмцээн улирлын туршид ээлж дараатай зохион байгуулагддаг уламжлалтай. Цувралын эхний тэмцээн болор Аккентур уламжлал ёсоор АНУ-ын Аризонад эхэллээ.  Нийт 8,5 сая ам.долларын шагналын сантай тэмцээний ялагч нь цомын хамтаар 1,4 сая ам.доллар мөн чансааны 100 онооны хамт хүртэх эрхтэй байдаг. Мөн энэ тэмцээн хасагдах журмаар явагддаг тул илүү ихээр сонирхол татдаг билээ. Хамгийн сүүлд энэ сарын 14-нд шинэчлэгдэн гарсан дэлхийн чансааны эхний 64 байрт эрэмблэгдсэн гольфчид Аризонад хөл тавьсан бөгөөд эхний өдөр хуучин аваргуудад тун халгаатай байлаа. Ялангуяа анхааралын төвд байгаа Тайгер Вүүдсийн тоглолт үзэгчдийн хамгийн ихээр үзсэн тоглолт болжээ. Тус тэмцээнд гурвантаа түрүүлж байсан Тайгер Вүүдс эхний шатанд Дани гольфчин Томаш Бьорнтой учраа тааран тоглосон ч эцсийн мөчид хожигдол хүлээсэн байна. 18 нүхэнд оноо тэнцсэн тул нэмэлт нүхэнд ялагчийг тодруулахад Тайгер Вүүдс ялагдал хүлээж, тэмцээнийг эхний шатнаас нь орхижээ. Мөн дэлхийн чансааны тавдугаар эрэмбэлгдэж байгаа Италийн гольфчин Франческо Молинари эхний шатыг давсангүй. Америкийн Райн Мүүре түүний оронд 32-т шалгарч үлджээ. Дэлхийн шилдгүүдийн нэг Английн Иан Пуэлтер мөн л шилдэг гэсэн нэрээ хамгаалж чадаагүй байна. Шилдэг 32-ын тоглолт маргааш эхэлнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж