Мо Уиллиамс Холливудад ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Мо Уиллиамс Холливудад ирлээ

NBA-ын солилцооны цонх хаагдах тун дөхөөд байгаа энэ мөчид дахин нэг солилцоо болсон нь “Кливлэнд Кавальерс” болон “Лос-Анжелес Клипперс” багийн хооронд болжээ. “Кливлэнд”-ийн хувьд энэ солилцоонд холбон тоглогч Мо Уилльямсыг оруулсан бол “Клипперс” хариуд нь Барон Дэвис, Жамарио Мүүн, дээрээс нь энэ жилийн драфтын эхний тойргийн сонголтоо тус тус өгчээ. Барон Дэвисийн хувьд гэрээ нь дуусахад хоёр жил дутуу байгаа бөгөөд үлдсэн хугацаандаа 29 сая ам.долларын цалин авах ёстой. Мо Уилльямс ч түүнээс дутахааргүй үнэтэй гэрээтэй. Түүний гэрээ дуусахад гурван жил дутуу бөгөөд нэг жилийн цалин нь 9 сая ам.доллар. Үүнээс харахад энэ солилцоо нэлээд ойлгомжгүй болох нь харагдаж байгаа юм. “Лос-Анжелес Клипперс”-ийн хувьд тун ирээдүйтэй гэгдэж байгаа рүүки холбогч Эрик Блэдсой дээрээсээ нэмээд Мо Уилльямс гэсэн хоёр шилдэг холбогчтой болж байна. Харин “Кливлэнд Кавальерс”-ын хувьд тун бүрхэг ирээдүй харагдаж байна гэхэд болно. Ид амжилтын үедээ яваа холбогчоо явуулж, оронд нь харьж яваа тоглогчийг авчирсан. Дээрээс нь драфтын эхний тойргийн эрхээ өгсөн нь тэдэнд томоохон гарз болж байгаа юм. Учир нь “Кливлэнд” энэ муу амжилтаараа улиралыг дуусгавал зургадугаар сард болох драфтын эхний байраар ч шинэ тоглогч авах өндөр магадлалтай байсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж