Төрийн албанд хууль бусаар 354 хүн ажиллаж байжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Төрийн албанд хууль бусаар 354 хүн ажиллаж байжээ

Төрийн албанд өнгөрсөн онд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 354 хүн ажиллаж байсан. Үүнээс удирдах албан тушаалд томилсон 106 хүний албан тушаалыг хүчингүй болгож, үлдсэн албан тушаалтнуудын дунд энэ сард багтааж, сонгон шалгаруулалт зохион байгуулахыг холбогдох яам,тамгын газруудад төрийн албаны зөвлөл үүрэг болгожээ. Ажлын нэгдсэн дүн мэдээ ирэх сарын 10 -ны дотор гарах аж. Төрийн албаны зөвлөлөөс хийсэн шалгалтад 11 яам, 38 агентлаг, 19 аймгийн Засаг даргын тамгын газар гээд нийт 424 байгууллагын 45 гаруй мянган албан хаагч хамрагдсан байна. Өчигдрийн байдлаар МХЕГ, ХЗДХЯ болон хэд хэдэн яам, агентлаг, байгууллагаас зөрчлөө арилгасан гэдгээ албан бичгээр ирүүлжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж