Хөвсгөл нуурын мөсний цөмөрсөн хэсгийн усны дээжээс авсан шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах гэнэ. “НИК”ХК-ны шатахуун тээвэрлэгч Урал маркийн хоёр автомашин энэ сарын 7-8-нд шилжих шөнө Хөвсгөл нуурт осолдсон золгүй явдал тохиолдсон билээ. Дээрх хоёр автомашин тус бүр 6740, 6510 литр бензин тээвэрлэж явсан юм. Хөвсгөл нуурт осолдсон хоёр автомашины нэг нь далайн гүнд 45 метрт живж нэг хүн амь үрэгдсэн. Осол болоход нууранд дусалч шатахуун асгараагүй хэмээн Онцгой байдлын газрынхан болон “НИК” ХК-ны удирдлагууд тухайн үед мэдээлсэн билээ.
У.Хаш