Засгийн газар огцрохгүй бол эсэргүүцэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Засгийн газар огцрохгүй бол эсэргүүцэл үргэлжилнэ

РИА Новости. Даминов Рафаэль

РИА Новости. Даминов Рафаэль

РИА Новости. Даминов Рафаэль

Бахрейны эсэргүүцэгсэд хэрэв энэ пүрэв гариг гэхэд Засгийн газар огцрохгүй бол эсэргүүцлийн ажиллагаагаа өрөгжүүлнэ гэж  сөрөг хүчний идэвхтэн  Сейид Хабиб мэдэгдлээ. Шиитийн сөрөг хүчин эсэргүүцлээ зогсоох хэд хэдэн шаардлагыг эрх баригчдад хүргүүлсэн юм.

Эхний хоёр шаардлагад нь Манама хотын гудамжнаас цэрэг цагдааг татах, оронгоос улс төрийн хоригдлуудыг чөлөөлөх явдал багтаж байснаас хоёр дахийг нь эрх баригчид биелүүлжээ. Гэвч жагсагчдын гол шаардлага Засгийн газрыг огцруулах явдал үлдээд байгааг тэд хэлж байна.

"Засгийн газрыг огцруулах сүүлчийн хугацааг бид пүрэв гариг гэж тогтоосон ба энэ өдөр танхим эс огцорвоос бид цаашид юу хийхээ зарлана. Тэдний дунд бүх нийтийн ажил хаялт ч байгаа” гэж сөрөг хүчний төлөөлөгч мэдэгдээд байна.

Манама хотын Сувдан талбайд олон нийтийн эсэргүүцэл 11 дэх хоногтоо үргэлжилж байна. Жагсагчидтай ойрын үед "Аль-Хак" гэх радикал хөдөлгөөний лидер гадаадаас ирэн нийлнэ гэж хүлээгдэж байна. Вангийн өршөөл гартал 63 настай Хасан Аль-Мушейма  гэмт хэрэгтэн гэж тооцогдож байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж