Жилд 100-200 га ой устаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Жилд 100-200 га ой устаж байна

Ойн газраас Монгол орны ойн нөөц хэрхэн багасч байгаа талаар судалгаа гаргажээ.  Уг судалгаагаар манай улсад жил бүр 100-200 мянган га бүхий ой устаж байгаа гэсэн дүн гарчээ. Ойн нөөц хомсдоход олон зүйл нөлөөлж буй гэнэ. Хортон шавьж, цаг агаарын дулаарал, модны хулгай, түймэр, уул уурхайн олборлох үйл ажиллагаа зэргээс шалтгаалаад ойн нөөц бага­сах болсон  гэж ой судлаачид дүгнэсэн байна.  Манай улсын ойн сангийн нийт талбай 18.3 сая.га аж.  140 гаруй зvйлийн мод, сөөгөөс бvрэлдэх 1.4 тэрбум шоометр модны нөөцтэй.  Үүнээс ойн талбай 16.7 сая.га, ойгоор бvрхэгдсэн талбай  12.9 сая.га байна. Энэ нь  нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг эзэлдэг байна. Сvvлийн 30 гаруй жилийн хугацаанд  янз бүрийн шалтгаанаас болж ой мод  1.4  сая.га-гаар хорогджээ. Монгол орны ой нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар хязгаарлагдмал  гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж