Сумдад 24 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Сумдад 24 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан” байгуулах, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр  төлөвлөөд байна. Дээрх 24 тэрбум төгрөгөөс сумдын болон сум хоорондын хэрэглэгчийн хэрэгцээ, үйлдвэрлэл явуулах боломж, нөөцийн судалгааг үндэслэн хүн амын тооноос хамааруулан 3000 хүртэл хүн амтай сумдад 50 сая төгрөг хүртэл, 3001-5000-хүн амтай сумдад 60 сая төгрөг хүртэл, 5001-10000 хүн амтай сумдад 75 сая төгрөг хүртэл, 10000 дээш хүн амтай сумдад 200 сая төгрөг хүртэл, нийслэлийн дүүрэг бүрт 200 сая төгрөгийн эх үүсвэрийг тус тус хуваарилаад байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж