Volvo анхны гибрид авто машинаа Женевт танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Volvo анхны гибрид авто машинаа Женевт танилцуулна

Volvo компани анхны дизель гибрид Volvo S60 автомашинаа гуравдугаар сард Женев хотноо болох авто салонд толилуулах тухай мэдэгдлээ.

Энэ шинэ загварын хамгийн гол онцлог нь батарейг ердийн цахилгаан залгуурт цэнэглэж болох боломж юм. Мөн нэг аккумляторын хүчин чадлаар 50 хүртэл км зайг туулах бөгөөд 285 морины чадал бүхий гибрид хөдөлгүүртэй. 100 км замд 1,9 литр түлш хэрэглэх энэ машиныг 2012 оноос үйлдвэрлэхээр төлөвлөөд байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж