Хоёр Солонгосын харилцаанд анхаарал хандуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын харилцаанд анхаарал хандуулжээ

Манай улсад айлчлал хийхээр ирээд байгаа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жечи өчигдөр болон өнөө өглөө БНСУ-д айлчлал хийсэн юм. Тэрбээр Өмнөд Солонгост айлчлахдаа хоёр Солонгосын харилцааны асуудалд гол анхаарал хандуулжээ. Солонгосын хойг, Зүүн хойд Азийн бүс нутагт тогтвортой байдлыг сахин хамгаалахад Хятадын оруулж болох хувь нэмрийг сайд БНСУ-ын талд илэрхийлжээ.

Мөн Бээжинд 2008 онд болсон зуны олимпийн тоглолт, 2010 онд Шанхайд зохион байгуулсан ЭКСПО-2010 үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Өмнөд Солонгосоос үзүүлсэн дэмжлэгэд талархаж, ЭКСПО-2012-ыг Йосу, Азийн тоглолтыг 2014 онд Инчонд зохион байгуулах тал дээр Хятадын талаас дэмжихээ илэрхийлсэн тухай Синхуа агентлаг мэдээлжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж