“Нэтс” ямартай ч бүх одод тоглогчтой

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

“Нэтс” ямартай ч бүх одод тоглогчтой

Хэдийгээр Кармело Энтониг авч чадаагүй ч “Нью-Жерси Нэтс” баг холбон тоглогч Дерон Уилльямсыг өөрийн болголоо. Түүний оронд Девин Харрис болон рүүки тоглогч Деррик Фаворсыг өгчээ. “Жазз” мөн 2011 оны драфтын эхний тойргийн эрх, бэлэн мөнгө, “Голден Стейт” багийн 2012 оны драфтын эрхийг нэмж авч байгаа юм. “Дерон Уилльямс бол NBA-ын шилдэг холбон тоглогч” гэж “Нэтс” багийн ерөнхий менежер солилцоог танилцуулсан хэвлэлийн хурал дээрээ хэлжээ. Гэрээ нь дуусч байгаа Деронг “Нью-Жерси Нэтс” урт хугацааны гэрээ хийх болзолтойгоор авч байгаа бөгөөд энэ зун түүнд гэрээний шинэ саналыг явуулах аж. Хэрэв тэгвэл 2012-2013 оны улиралд Бруклин рүү нүүн очиход тэдний голлох нүүр царай нь Дерон Уилльямс болно.

Уилльямс 2005 оны драфтаар “Юта Жазз” багт очиж байсан бөгөөд тус багийн түүхэнд эхний тойргийн сонголтоос сүүлийн арван жилд авсан цөөхөн тоглогчийн нэг юм. Зургаа дахь жилдээ тус лигт тоглож байгаа холбон тоглогч 17,3 оноо, 3,2 самбараас бөмбөг авалт, 9,1 оновчтой дамжуулалтыг карьерынхаа турш дунджилжээ. Тэрбээр мөн 439 тоглолтод оролцохдоо 406-г гараанаас эхлүүлж, 46,6 хувьтай довтолсон, 44 удаа плей-оффын тоглолтод оролцож, 21,1 оноо, 3,7 самбараас бөмбөг авалт, 9,6 оновчтой дамжуулалт, 1,2 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлтийг харуулсан юм.

Энэхүү солилцоо нь “Нэтс” Кармэло Энтониг авах гэж бүтэлгүйтсэнээс хойш хоёр хоногийн дараа хийсэн солилцоо юм. “Юта Жазз” яагаад гол тоглогчоо явуулах болсон шалтгаан нь Дерон Уилльямс шинэ гэрээг сунгах эсэх нь эргэлзээтэй байсан учраас тэр. Энэхүү солилцоог менежерүүд олон долоо хоногийн турш ярилцаж байж хийсэн ч, хийгдэх гол хүчин зүйл нь Кармело Энтони “Нью-Йорк Никс” багийг сонгосон явдал байлаа.

Харин энэхүү гэнэтийн солилцоо бусад тоглогчдын гайхшралыг төрүүлж байгаа аж. Бүх одод тоглогч Крис Пол өөрийн Twitter-тээ “Юта Д-Виллийг солилоо гэж үү?” гэсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж