Э.Бадар-Ууганы багш гавьяат дасгалжуулагч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Э.Бадар-Ууганы багш гавьяат дасгалжуулагч боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гарган, боксын залуучуудын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Ганзоригт  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагналаа.

Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, ОУХМ З.Энхзориг нарын олон арван шилдэг тамирчин төрүүлж, Монголын ширэн бээлийтнүүдийг дэлхийн тавцанд нэр алдраа цуурайтуулах замд хөтөлж, Монголын боксын спортод үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Ганзориг дасгалжуулагч дөнгөж сая Төрийн ордонд шагналаа гардан авсан байна. Тэрбээр одоо боксын зааландаа очиж, хүндэтгэл үзүүлэх бөгөөд 14.30 цагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар олимп, дэлхийн медальт, дэлхийн шилдэг тамирчдын анхны багш, шинэхэн гавьяат дасгалжуулагчийг хүлээн авч, уулзах гэнэ. 

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж