Хөрөнгийн биржүүдийн нэгдэл үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржүүдийн нэгдэл үргэлжилж байна

Олон улсын томоохон биржүүд дахиад нэгдлээ. Өмнө нь Нью-Йоркийн Хөрөнгийн бирж Германы Франкфуртын “Deutsche Boerse”-той хамтарч ажиллахаар болсон билээ. Үүнтэй зэрэгцээд Лондоны Хөрөнгийн бирж Канадын Торонтогийн Хөрөнгийн биржийг худалдан авч, үйл ажиллагаагаа өргөтгөсөн. Энэ нь Нью-Йоркийн Хөрөнгийн биржтэй өрсөлдөхүйц том бирж байгуулах оролдлогынх нь нэг хэсэг хэмээн ажиглагчид тайлбарлаж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар “Nasdaq”, Лондоны “ICE” Түүхий эдийн биржийн удирдлагууд Нью-Йоркийн Хөрөнгийн биржтэй хамтрах санал тавиад байгаа аж. “Nasdaq”-ийн хувьд тус биржийг худалдан авах хүсэлтээ илгээсэн бол “ICE” нь аль хэдийнээс нэгдэх тухай яриад байгаа юм. Энэ талаар “Times” сонинд мэдээлжээ.

Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж