Гадаад түншүүдийн Техникийн уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Гадаад түншүүдийн Техникийн уулзалт болно

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран гадаад түншүүдтэй хамтарсан Техникийн уулзалтыг  ирэх сарын 4-нд зохион байгуулах гэж байна. Тодруулж хэлбэл, Монголын эдийн засгийн форум болж өнгөрсний дараа үргэлжлэн Техникийн уулзалт зохион байгуулагдана гэсэн үг.  Техникийн уулзалтаар гадаадын тусламж дэмжлэгийг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай хэрхэн уялдуулан хөгжүүлэх боломжтой талаар талууд илэн далангүй яриа өрнүүлэх ажээ. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газар санхүүгийн шинэ механизмууд, санхүүгийн эх үүсвэр, Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны тэргүүлэх чиглэлийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар гадаад түншүүддээ танилцуулах гэнэ.

Дашрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газар нь 1991-2009 оны хооронд хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас нийт дөрвөн тэрбум гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашигласан байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж