Банкууд сэргэж эхэллээ гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Банкууд сэргэж эхэллээ гэв

Монголбанк сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр 11.00 цагт хийлээ. Энэ удаад төв банкныхан банкны салбар сэргэж хоёр шатлалтай банкны систем буюу зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш анх удаагаа гэж үзэж болох амжилтууд гарлаа гэж байна. Тухайлбал, чанаргүй зээлийн хэмжээ 6,7 хувь болсон нь хямралын өмнөхөөс ч бага төвшинд хүрээд байгаа аж. Санхүүгийн хямралын өмнө 450 тэрбум байсан банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ 170 тэрбум төгрөг болж буурч байсан бол одоо 640 тэрбум болсон гэлээ. Мөн хямралын үед ашиггүй буюу хасах гэдэг хэмжээнд хүрээд байсан банкуудын өөрийн өгөөжийн хэмжээ 11-12 хувьтай байгаа нь дэлхийн нэр хүндтэй, том банкуудын хэмжээтэй ижил байна гэж Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хэллээ.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж