Афин хотод 30 мянга гаран иргэдийн сүрт жагсаал болж Грекийн парламентийн ордон руу чиглэн ирсэнд цагдаагийнхан тэдний эсрэг нулимс асгаруулагч хийгээр бууджээ. Хариуд нь жагсагчид бензинээр "цэнэглэсэн” шилэн “бөмбөг” болон чулуугаар шидсэн байна. Афины сургууль болон дэлгүүр мухлагууд хаагдаж эмнэлгийн үйлчилгээ түр зогссон бөгөөд нөхцөл байдал хурцдахаас айсан иргэд гудамжинд гарахаасаа эмээх болжээ.
Грек улс Европын холбоо болон ОУВС-аас 110 тэрбум еврогийн зээл тусламж авсан боловч байдал сайжраахгүй байгаа нь ийм нөхцөл байдалд хүргэж байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Мөн жагсагчид нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулж одоогоор иргэний агаарын тээврийн 100 гаран нислэг саатаад байгаа аж.