Бат илэрхийлэх гардуулах ёслолд МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар,УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбацогт, Нийслэлийн МАН-ын дэд даргаД.Энхтөр,МАСОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч Д.Ванданмагсар тэргүүтэй төлөөлөгчид оролцож оюутан залууст МАН-ын бат илэрхийлэхийг гардууллаа.
МАН-ын шинэчилсэн бат илэрхийлэх гардуулсан зөвхөн нэг сарын хугацаанд МАН-аас явуулж буй бодлого, үйл ажиллагаа, шинэчлэлийн явцыг талархан дэмжиж шинээр нийт 14075 хүн гишүүнээр элссэн байна.
МАН 2011 оны эхний байдлаар 163805 намын гишүүнтэй, гишүүдийн 31.6 хувь нь 18-35 насныхан, 26.5 хувь нь 36-45 насны гишүүд, 22.8 хувь нь 46-60 насны, 19.1 хувь нь 61-нээс дээш насныхан байна.
Г.Дарь