УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд энэ сарын 28-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад тус бүр ажиллахаар болоод байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Энхбат, Су.Батболд нарын гишүүд ажиллах юм байна. Тэд Төрийн хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулиудын хэрэгжилт ямар байгаатай танилцаж, УИХ-ын 2010 оны намрын чуулганаар батлагдсан холбогдох хууль, тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах аж. Мөн Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, иргэд, байгууллагаас гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн байдал зэрэгтэй танилцахаар төлөвлөжээ.
Г.Дарь