Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумаас урагш 40 км газарт энэ сарын 24-ний 01:10:36 цагт 5.27 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл тус аймгийн Тонхил, Бугат сумын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн  бөгөөд сумын төвийн байшин, барилгын цонхны шил шажигнах чимээ гарчээ.  Одоогоор орон нутгаас хохирлын мэдээ ирүүлээгүй байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж