Газар хөдлөлт 8,6 тэрбумын хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлт 8,6 тэрбумын хохирол учруулжээ

Шинэ Зеланд улсын Christchurch хотод болсон газар хөдлөлт ойролцоогоор 8,6 тэрбум долларын хохирол учруулсныг аливаа гамшиг болсны дараа гарсан хохирлыг тооцоолон гаргадаг AIR Worldwide хэмээх компани лхагва гаригт тооцоолон гаргасан байна.

AIR Worldwide –ийн хийсэн тооцоогоор даатгалын салбарт учирсан хохирол  5-11,5 тэрбум шинэ зеландын долларт хүрсэн гэж мэдээлжээ.

Орон нутгийн эрх баригчдын лхагва гаригийн өглөө гаргасан мэдээгээр 75 хүний амь нас үрэгдэж, 300 гаруй хүн сураггүй алга болоод байгаа аж.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж