Хятадад бензин үнэтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Хятадад бензин үнэтэй болжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хятад улс сүүлийн гурван сарын дотор шатахууны үнээ хоёрдахь удаагаа нэмлээ. Өнгөрөгч ням гарагаас эхлэн Хятадад нэг тонн шатахууны буюу бензин болоод дизель түлшний үнэ 53 ам.доллар болж байгаа аж. Хэрэв дэлхийн зах зээл дээрхи газрын тосны үнэ өсвөл энэ үнийг цаашид ч өсгөхөөр байгаа гэж ажиглагчид үзэж байна. Ойрхи Дорнодын орнуудад гарсан тогтворгүй байдал нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлж эхэлснээс болж ийнхүү газрын тос болон нефть бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болоод байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд сүүлийн энэхүү үнийн хөдөлгөөн Хятадын нутаг дэвсгэр дээр зарагдаж байгаа литр бензинийн үнийг 4 центээр, харин дизелийн үнийг 5 центээр өсгөж байгаа юм байна.

    М.Наст

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж