“Мэлрэг цэцгийн цуглаан”-д уриалжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

“Мэлрэг цэцгийн цуглаан”-д уриалжээ

Арабын ертөнцөд өрнөж буй хөдөлгөөнөөр зоригжин, ням гариг болгон 13 хотод  зохион байгуулах цуглаанд  хятадуудыг оролцохыг урьсан шинэ уриалга интернетэд гарсан байна. Энэхүү цуглаанаар засгийн газар илүү ил тод байх, санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөө олгохыг хүсэх юм байна.

Уг уриалгыг гадаадад байдаг Boxun.com хуудсанд байрлуулсан бөгөөд өнгөрөгч ням гаригт уг цуглааныг зохион байгуулахыг эрмэлзжээ.

Иймээс хятадын эрх баригчид өнгөрөгч ням гаригт Бээжин  болон бусад 12 хотод цагдаагийн олон тооны ажилтнуудыг гудамж талбайд ажиллуулсан байна. Цугларалтын үеэр олон хүнийг баривчилсан аж.

Сүүлчийн уриалгад “Хятадын эрх баригч/коммунист/ намд шахалт үзүүлэх хэрэгтэй. Хэрэв нам авлигатай ухамсартай тэмцэхгүй, ард түмний хяналтыг хүлээн зөвшөөрөхгүй бол ялагдал руугаа явж байна” гэсэн байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж