Обамагийн туслах асан Чикагогийн захирагч болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Обамагийн туслах асан Чикагогийн захирагч болжээ

Цагаан Ордоны танхимын дарга асан Рам Эммануэль сонгогчдын олонхийн санал авч, Чикаго хотын захирагчаар сонгогджээ.

Эммануэль ирэх тавдугаар сард АНУ-ын гурав дахь том хотын захирагчийн албан үүргийг  Чикаго хотын захирагчийн ажлыг 22 жилийн турш хашсан Richard Daley-гээс хүлээн авах юм байна.

Ерөнхийлөгч Барак Обама түүнд баяр хүргэж, “Түүний байгуулсан ялалтад бахархахаас өөр аргагүй. Тэр Чикаго хотын бүх иргэдийн сэтгэлд нийцсэн гайхамшигтай захирагч болж чадна” гэжээ.

51 настай, улс төрч Эммануэль Чикаго хотын захирагч болсноор нэлээд бэрхшээлтэй тулгарч, хүндхэн асуудлыг шийдвэрлэх юм байна. Тус хотын төсвийн алдагдал 500 сая еврод хүрсэн бөгөөд ажилгүйдэл, тэтгэвэр тэтгэмж зэрэг хуримтлагдсан бэрхшээлийг шийдвэрлэх аж.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж