Орос иргэдээ Ливиэс татаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Орос иргэдээ Ливиэс татаж эхлэв

ХУ-ын тээврийн Ил-76 онгоц Триполиос өөрийн орны 118 иргэнийг Москвагийн Домодедово нисэх онгоцны буудалд  хүргэж ирсэн тухай Онцгой байдлын яамнаас лхагва гаригт мэдээлсэн байна.

Хүрэлцэн ирсэн 118 хүн бүгд оросын харьяат иргэд бөгөөд тэд нарын дунд 6 хүүхэд байсан гэж тус яамны төлөөлөгч Риа-Новости агентлагт мэдээлсэн байна.

Оросын эрх баригчдын мэдээлснээр иргэдээ татан авах дахиад 3 тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм байна.

Онцгой байдлын яам Ливи улсаас нийт 1263 иргэнийг агаар, далайн тээврээр татан авах бөгөөд эдгээрийн 563 нь оросын иргэд бусад нь оросын төмөр замын шугамаар Ливи улсад гэрээгээр ажиллаж байсан турк, серб ажилчид ажээ.

Газпромын шугамаар Ливид ажиллаж байгаа 18 иргэнээ Дубай руу явуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж