Газар хөдлөлт: 15 килотонн тротилтай тэнцэхээр байв

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлт: 15 килотонн тротилтай тэнцэхээр байв

Шинэ Зеландын газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдийн тоо хэдэн арваар яригдаж байна
 
Шинэ Зеландын газар газар хөдлөлтийг хүч 15 килотонн тротилийн дэлбэрэлттэй тэнцэхээр байжээ. Эх сурвалж: http://www.stuff.co.nz

Шинэ Зеландын Крайсчерч хотноо өнгөрсөн мягмар гаригт хөдөлсөн газар хөдлөлтөөр үрэгдэгсдийн тоо гадны нэг жуулчинг оруулаад 70 гаруй хүн болсон тухай эрх баригчид мэдээлж байна. Гэхдээ хохирогчдын тоо цаашид ч өсөж магадгүй гэнэ.. Учир нь нуранги дор хэдэн зуун хүн дарагджээ. Крайсчерч хотод гамшгийн учруулсан хохирол нь 15 килотонн тротил дэлбэрсэнтэй харьцуулахаар байгаа ба хотод онц байдал тогтоогоод байна.

Шинэ Зеландын Өмнөд аралд болсон сүйрлийн газар хөдлөлт Улаанбаатрын цагаар мягмар гаригийн өглөөний 7:51 цагт болжээ. Газар хөдлөлтийн төв нь Крайсчерч хотоос зүүн өмнө згүт 10 км-ийн зайтай, газрын гүний таван  км-т байжээ.

Эхний чичирхийлэлтийн хүч 5,7 балл байв. Дараалсан чичирхийлэлт гарсны хамгийн хүчтэй  балл 6,3 нь анхны түлхэлтээс 14 минутын дараа болжээ.
 
Аврагчдын ажиллагаа хүнд нөхцөлд явагдаж байна. Эх сурвалж: AP Photo
Хүмүүс бизнес төвүүдийн нурангид дарагджээ

Газар хөдлөлтийн дараа Крайсчерч хотын эрх баригчид хот ихээхэн сүйрсэн, хохирогчдын тоо өндөр байх магадлалтайг мэдээлсэн байна. Энэ мэдээлэл бичигдэж байхад амь үрэгдэгсдийн тоо 75 хүн болсон байв.

Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Ки мэдэгдэхдээ амь үрэгдэгсдийн дунд гадаадын нэг жуулчин байгаа гэв. Түүнийг машинд байхад нь барилга нуран даржээ. Хохирогчдын тоо өндөр байж магадгүй хэмээн орон нутгийн эрх баригчид түгшиж байна. Гамшигт хүчтэй нэрвэгдсэн хотын төв хэсэгт ажлын өдөр байснаас хүн олонтой байсан аж. "The Australian" агентлагийн мэдээлснээр бол сүйрч нурсан зөвхөн ганцхан бизнес төвд гэхэд л 200 орчим ажилтнууд байжээ. Байшингийн нурангид дарагдсан авто машинуудад хичнээн хүн байсан нь тодорхойгүй. Нутгийн хүмүүсийн мэдээгээр хоёр автобус дээр байшингийн хэсгүүд  унах үеэр олон хүн үрэгдсэн байна.

Хот асар их хохирол амслаа

Крайсчерч хотын захирагч Боб Паркер хотод асар их хохирол учирсан бөгөөд түүнийг сэргээхэд Шинэ Зеландын бусад мужуудын тусламж хэрэгтэй гэв.

Газар хөдлөлтөөр хотын төв ихээхэн сүйрчээ. Radio New Zealand мэдээлснээр газар хөдлөлтийн дараа хүмүүсийг шууд л хотын төвөөс нүүлгэж эхэлсэн байна. Гамшгийн газраас ирж буй зураг ба бичлэгээс олон байр байшин бүрэн нурсан харагдаж байлаа. Гамшгийн дараа байр байшин үргэлжлэн нурж байснаас аврах ажиллагааг хүндрүүлжээ.

Хотын төвийн гол чулуун сүм хүчтэй хэлмэгдсэн байв. Түүний дээвэр нь цөмөрч сүмийн орой нуржээ. Өмнөх 2010 оны есдүгээр сарын газар хөдлөлтөд нэрвэгдсэн энэ 106 настай сүм  дөнгөж засварлагдаж дуусаад байжээ. Тэр гамшиг сүмд бага зэргийн эвдрэл авчирсан байлаа. Харин энэ удаа  байдал ноцтой бөгөөд сүмийн нуранги дор хүмүүс байж магадгүй гэнэ
 
Крайсчерчийн гол сүм газар хөдлөлтийн өмнө ба дараа нь. Эх сурвалж:  senaz

Оршин суугчдаас явахгүй, утасдахгүй байхыг гуйв

Газар хөдлөлт хотын дэд бүтцэд ихээхэн хохирол авчирлаа. Хотын 70 орчим хувьд нь цахилгаан тасарсан байна. Цахилгааны тасалдлыг лхагва гариг гэхэд бүрэн сэргээж чадлаа. Үүний зэрэгцээ ус, сувгийн хоолой гэмтэж, хотын зарим районууд усанд автсан байв.
 
Нуранги дор хэдэн зуун хүн байж магадгүй. Эх сурвалж: AP Photo

Гүүр, зэм ихээхэн сүйрэлтэй байгаа нь эвдэрсэн байгууламжуудад очих аврагчид ба гал сөнөөгч нарын үйл ажиллагаанд хүндрэлтэй байна. Мөн галынханд усны олдоц ховорджээ. Гамшгийн дараа гарсан гал түймрийг ойр орчмын цөөрмөөс ус авсан нисдэг тэрэгнээс унтрааж байна.

Крайсчерчийн захиргаа иргэддээ хандан хөдөлгөөнд саад учруулахгүйн тул хувийн машинаа унахгүй байхыг гуйжээ. Гэхдээ л хотод түргэний тэрэг хангалтгүй байгаагаас хувийн машинуудыг шархдагсдыг зөөхөд ашиглаж байна.
Газар хөдлөлтөөр холбоо  эвдрэлтэй байгаа зэргээс болж аврагчдын дуудлагад боломж олгохг үүднээс шугамын ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд хүмүүсийг утсаар ярихгүй байхыг эрх баригчид хүслээ. 

Хүмүүсийг интернэтээр хайж байна

Крайсчерчийн газар хөдлөлтөөр сураггүй болсон хүмүүсийг хайхад тус болохыг хүссэн олон тооны хүсэлт блогуудад гарч ирсэн байна. «Лиа Халкетт, 76 настай, сахарын шижинтэй, гэртээ байхгүй байна.Түүнийг олоход туслаач. Крайсчерч хотод түүний хамаатнууд байхгүй учир ихээхэн түгшиж байна». «84 настай Жин Хайнс ганцаараа St albans Can-д амьдардаг. Хэн нэгэн шалгаад өгнө үү? Хэрэв та хажууд нь тус болохоор байгаа бол туслаач. Мишельд 0274393039 дугаараар утасдана уу». « Венди Литтл (Mustang Centre-д ажилладаг) ба түүний таван настай хүү Маркос хоёр зүгээр болов уу. Ээж нь их түгшиж байна».

Үүний хажуугаар, Google сураггүй болсон хүмүүсийг хайх Christchurch-2011.Person-finder сервисийг ажиллуулж эхэлжээ. Түүгээр одоо 3000 гаруй хүн үйлчлүүлээд байна.

Крайсчерчийн нисэх буудал иргэний нислэгийг түр зогсоогоод байна. Нисэх буудал хүмүүсийг нүүлгэх цэргийн нислдэг тэргүүдийг хүлээн авч эхэлжээ.
 
Крайсчерчийн захиргаа иргэддээ хандан аврах хөдөлгөөнд саад учруулахгүйн тул хувийн машинаа унахгүй байхыг гуйжээ. Эх сурвалж: http://www.stuff.co.nz

Хотын эмнэлгүүд бүрэн ажиллаж байна. Эвдрэлтэй эмнэлгүүд ч үйл ажиллагаагаа тасалсангүй. Блогчид газар хөдлөлтийн үеэр тэнд 400 эмч нар мэргэжлийн бага хуралд оролцохоор ирснийг бичсэн байв. Гэлээ ч хүмүүсийг түргэн тусламжид хандалгүйгээр өрхийн эмч нартаа хандахыг эрх баригчид уриалав. Өмнөд арлын бусад эмнэлгүүдээс эмчилгээ нь дууссан хүмүүсийг гаргаж байна. Тэд Крайсчерчаас хэлмэгдэгсдийг хүлээн авахад бэлтгэж байна.

Хотын захирагч Боб Паркер ойрын тав хоногийн дотор онц байдлыг зарлажээ. Хотод оройн 19 цагаас өглөөний долоо хүртэл хөл хорьсон гэнэ. Бүх сургуулиудыг тусгай шийдвэр гартал хаасан байна. Шуурхай штабыг удирдахаар ерөнхий сайд лхагва гаригт энд иржээ.

Жилд 14 мянган газар хөдлөлт
Шинэ Зеланд нь Номхон далайн галт уулын галт цагирагт, Номхон далайн ба Австралийн газрын давцангуудын уулзварт оршдог. Энд жил тутам 14 мянган  газар хөдлөлт бүртгэгддэг байна. Гэхдээ тэдний дөнгөж 20 нь таваас дээш баллтай байдаг ба хүний амь үрэгдэх нь ховор. Хамгийн сүүлд хүний амь эрсэдсэн газар хөдлөлт 1968 онд гарч байжээ.

Крайсчерч нь Өмнөд арлын том хотуудын нэг бөгөөд Номхон далайн ба Австралийн газрын уулзвараас холгүй байрлажээ. Энэ гамшгаас таван сарын өмнө энд 7,1 баллын хүчтэй чичирхийлэл гарч байлаа. Хүчтэй газар хөдлөлт болсонч Крайсчерч өнөөгийнхөөс бага хохиролтой байсан гэж орон нутгийн засаг захиргаа мэдээлж байна.

Газрын зурагт хоёрдугаар сарын 21-ний газар хөдлөлтийн төвийг тэмдэглэжээ. Мэргэжилтнүүдийн үнэлгээгээр Шинэ Зеландад жил тутам 14 мянган  газар хөдлөлт бүртгэгддэг байна

Хүч багатай газар хөдлөлтөөс хүчтэй сүйрэл гарсан нь өнгөрсөн жилийн газар хөдлөлтөөс хойш гарч байгаа чичирхийлэлтүүд нь хөрсний сулралыг үүсгэснээс хамаатай гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Крайсчерчийн төвөөс 20 км-ийн  радиусын дотор гадаргын 100 хүртэл хагарал байна гэж сейсмологичид хэлж байна.

Мэргжилтнүүдийн тооцоолсноор Крайсчерч хотод гамшгийн учруулсан хохирол нь 15 килотонн тротил дэлбэрсэнтэй харьцуулахаар байгаа  гэж Австралийн The Brisbane Times сонинд бичсэн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж