Ихэр юм шиг бүсгүйчүүд

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Ихэр юм шиг бүсгүйчүүд

Наадмын ногоон дэвжээнд дэвээ шаваа хийж, ид хаваа гайхуулдаг бөхчүүд
бол чийрэг сайхан биеэрээ ижилсдэг. Харин уртын дууч бүсгүйчүүдийн тухай
нэгэн яриа гарчээ. Монголдоо урдаа барьдаг цөөн хэдэн авъяаслаг уртын
дууч бүсгүйчүүдийг хоорондоо жигтэйхэн адилхан гэсэн дүгнэлтийг
урлагийн хүрээнийхэн хийж явдаг гэнэ. Эл яриаг сонсохоор нээрэн л
хүмүүсийн дүгнэлт ор үндэслэлгүй гэж батлах шиг уртын дууч
бүсгүйчүүдийн царай нүдэнд тодорно. Бүжиг дэглээч С.Сүхбаатарын гэргий,
уртын дуучин Оюунжаргал, “Өнөр бүл”-ийн хэмээх тодотголтой
Чулуунцэцэг, Чимэдцэеэ нарыг нүд, шүд сайтай бүсгүйчүүд гэж магтахаас
аргагүй. Цээл хоолойт бүсгүйчүүд маань бүгд эрвэгэр алаг нүдтэйн дээр
яриа хөөрөөг нь сонсох юм бол темп нь маш ойролцоо гэж мэргэжил
нэгтнүүд нь ярилцдаг.

www.shudarga.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж