Германы Батлан хамгаалахын сайд докторын зэргээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Германы Батлан хамгаалахын сайд докторын зэргээс татгалзав

Карл-Теодор цу Гуттенберг. Фото: AFP

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Карл-Теодор цу Гуттенберг диссертацийнхаа үнэн эсэхийн шалгалтын үр дүнг хүлээлгүйгээр докторын зэргээсээ татгалзжээ. Тэрээр Келькхайм (Kelkheim) хотноо намынхантайгаа уулзах үеэр үүнийг мэдэгдсэн гэж Associated Press дамжуулав. Сайд үг хэлэхдээ цол горилсон бүтээлээ бичих үеэр “ноцтой алдаа” гаргасан гэжээ. Гэхдээ тэрээр диссертациа бусдын ажлаас хулгайлан бичсэн гэдгээ эрс үгүйсгэж байна.

Сануулахад, цу Гуттенберг "Үндсэн хууль ба үндсэн хуулийн гэрээ. АНУ ба ЕХ-ны Үндсэн хуулийн хөгжил" нэртэй диссертацийг Байройтын их сургуульд 2007 онд хамгаалан докторын зэрэг авсан байв. 2011 оны хоёрдугаар сарын дундуур Германы нөлөө бүхий Sueddeutsche Zeitung сонин хууль зүйн профессор Андреас Фишер-Лесканы өгүүллийг нийтэлсэн байв. Профессор сайдын бүтээлээс наад зах нь найман газар эх сурвалжийг нь заалгүйгээр иш татсан байсныг олжээ. Ингээд оюуны хулгайн дуулиан дэгдсэн юм. Сөрөг хүчин сайдыг огцрохыг шаардсан байв. Энэ даваа гаригт канцлер Ангела Меркель түүний ажилд эрдмийн зэрэгтэй хүнийг авна гэж сонголт хийгээгүй хэмээн сайдаа өмөөрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж