Жокович Дубайн тэмцээний шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Жокович Дубайн тэмцээний шөвгийн наймд шалгарлаа

Арабын нэгдсэн Эмиратын Дубайд зохиогддог ATP Tour 500 ангилалд багтах Дубайн нээлттэй тэмцээний хошой аварга Новак Жокович өчигдөр Испанийн Феличиано Лопезтай өрсөлдөж, гурван сетэд хожсоноор тэмцээний шөвгийн наймд шалгарлаа. Серби теннисчин тус тоглолтод 6-3; 2-6; 6-4 харьцаатай хожсон байна. Мөн тэмцээний чансааг тэргүүлж буй Швейцарийн Рожер Федерер 6-3; 6-4-өөр Марсель Граноллерсийг хожиж, дөрөвний нэг шигшээд өрсөлдөх эрхээ авсан бол Томаш Бердых мөн ОХУ-ын Николай Давыденког 6-3; 7-6 харьцаагаар буулган авснаар дунд шөвөгт шалгарчээ.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн финалд Бердых Австралийн нээлттэй тэмцээний аварга Жоковичид ялагдаж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж