Нэгэн жараны дараахь нууц

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Нэгэн жараны дараахь нууц

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Токио хотын хүн эмнэлгийн нэгэн хуучин сургуулийн байрлаж байсан газарт малтлага хийж эхэлсэн бөгөөд энэ нь дэлхийн II дайны үед Японы эзэн хааны армийн явуулж байсан биологийн зэвсгийн туршилтын үйл ажиллагаатай холбоотой байж болох аж. Тухайн үед Японы армийн 731-р тусгай анги олон мянган хоригдлуудыг биологийн туршилтад оруулж байсан түүх байдаг. Энэхүү малтлагыг дайны үед сувилагч байсан одоо 88 настай нэгэн япон эмэгтэйн ярианаас үүдэн явуулахаар болсон байна. Жаран жилийн турш нууж явсан аймшигт түүхээ ярьж өгсөн япон эмэгтэй Тоёо Ишии дайн дуусч Японы арми бууж өгч байх үед түүнийг болон хамт ажиллаж байсан найз нөхдийг нь олон зуун цогцсыг шатаах тушаал өгч байсан гэж ярьж байна. Ийнхүү америкийн цэргүүд Токио хотод орж ирэхээс өмнө тэр аймшигт даалгаврыг хатагтай Ишии нөхдийн хамт биелүүлсэн байжээ. Энэхүү малтлагын үеэр тэрхүү аймшигт биологийн туршилтад орж амь үрэгдсэн олон зуун хятад хүний цогцос гарч ирэх магдалалтай гэж зарим эх сурвалж дурджээ. Учир нь Квантуны арми өөрийн туршилтдаа хойд Хятадын нутгаас олзлогдсон олон мянган иргэдийг ашиглаж тамлан зовоож байсан баримт байдаг гэнэ.

    М.Наст
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж