Сечин Оросын уур амьсгааг хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Сечин Оросын уур амьсгааг хамгаалж байна

("The Wall Street Journal")

Оросын эрчим хүчний хаан, хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг, ерөнхий сайдын орлогч Игорь Сечин тэр бүр хэвлэлд ярилцлага өгдөггүй. Тэрбээр “The Wall Street Journal сонинд ярилцлага өгсөн байна. Грегори Уайт (Gregory White)

Wall Street Journal: Хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах шаардлагын тухай Орос эртнээс ярьж ирсэн. Гэсэн ч сүүлийн хэдэн жилийн турш хөрөнгө оруулагчид янз бүрийн зүйл үзлээ. Төр бизнес дэх оролцоогоо хүчирхэгжүүлж, хувийн хэвшлийнхэн болон гадаадын хөрөнгө оруулагчдыг хавчиж байна гэсэн мэдрэмж урт хугацаанд ноёрхож ирлээ. Одоо шинэ давлагаа гарч, гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж татах хэрэгтэй нь ойлгомжтой болж байна. Одоо Орост итгэж болно гэж хөрөнгө оруулагчдыг итгүүлэхийн тулд Засгийн газар юу хийх хэрэгтэй вэ?

Игорь Сечин: Сүүлийн 25 жилийн дотор Орост юу өөрчлөгдөв. Бүгд. Бид огт өөр улс орон болсон! Энэ бол таны асуултад өгөх үндсэн хариулт. ЗХУ задарсны дараа нөхцөл байдал тогтворгүй байлаа. Гэхдээ бидэнд өвлөгдөн ирсэн дэд бүтцээ ашигласан. Харин одоо тэр асуудлууд байхгүй болсон. Минийн бодлоор улс төрийн дэлхийн хамгийн  бат бэх тогтвортой байдалд бид амьдарч байна.

– Египтийн ерөнхийлөгч Хосни асан Мубарак бас л ингэж ярьдаг байсан нь лавтай?
– Мэдэхгүй, түүнийг ингэж хэлснийг хэзээ ч сонсоогүй. Хэрэв та энэ тухай ярилцахаа мэдэгдсэн бол би илүү бэлтгэлтэй л байх байлаа.

– Би зүгээр л асуусан юм.
– Үгүй дээ, үгүй, та үүнийг зүгээр нэг хэлээгүй. Энэ тохиолдолд, бид Египетэд юу болсныг анхааралтай харж үзэх хэрэгтэй. Google-ийн топ менежерүүд Египетэд юу хийснийг, тэнд хүмүүст ямар арга заль үзүүлснийг харах хэрэгтэй.

За, Оростоо буцаж орье. Манайд улс төр тогтвортой байдалтай байна. Зөвлөлтийн дэд бүтцийг бид бүтнээр нь шахуу солилоо. Би шинэ байгалийн хий дамжуулах хоолой барьсан. Бид орчин үеийн банкны системийг бүтээлээ. Хөрөнгө оруулагчид зах зээлийн эрэлтэд нэлээд сэтгэл хангалуун байна гэдэгт би итгэлтэй.

Сүүлийн үеэр мистер Браудерийн нэр хэвлэл мэдээллээр их гарах болжээ  (Hermitage Capital албыг үндэслэгч Уильям Браудер). Түүний ажиллагааны үр ашгаас бусдыг л та ярьж болохоор л байгааг харж байна уу. Оростой хамтран ажиллаад олж авсан ашгийнхаа хүрээнд тэр их аз жаргалтай байгаа гэж би бодож байна. Хамгийн өндөр үр ашиг нь оруулсан хөрөнгийнх нь мянган хувь болсон шүү!

-Тийм л байх, дараа нь түүнийг Орост ирэхийг хориглосон. Түүний хөөрхий өмгөөлөгч нь шоронд нас баржээ.

– Үхэл бол эмгэнэл. Энэ тохиолдолд бүгд хуулийн дагуу асуудалд хандах ёстой. Тэр үхэлд эрүүгийн хэрэг нээсэн, мөрдөн байцаалт явагдаж байна. Шүүх учрыг олно гэдэгт би маш итгэлтэй байна.

Браудерын хувьд, шулуухан хэлбэл би түүний визийн асуудлыг сайн мэдэхгүй. Түүнийг манай улс руу оруулахгүй байх өөр шалтгаан байгааг би зөвшөөрнө гэхдээ эдийн засгийнх биш. Түүний эдийн засгийн сонирхол лав л биш.

 Би өөрөө Браудерт сайн ханддаг. Тэр Орост дасч зохицоод орос эхнэр авсан. Мэдээж, тэр Орост ирэх хүсэлтэй байгаа нь ойлгомжтой.

– Хөрөнгө оруулагч хүнд тогтвортой байдал, ирээдүйдээ итгэлтэй байх нь мэдээж чухал. 2005 оны эхээр Давосын чуулга дээр Браудер ихээхэн эерэг зүйл ярьж, Оросын хувьд  дэмжлэг хайж байсан юм. Тэр жилийн сүүлчээр түүнд виз өгөхөөс татгалзаж дараа нь бизнесийг нь бүрэн хаасан билээ.

– Хөрөнгө оруулагчид юу чухал вэ? Эдийн засгийн үр дүн чухал. Түүний эдийн засгийн үр дүн нь үүнийг харуулж байна. Браудер суутан. Тэр итгээд л Орост хөрөнгө оруулсан. Тооцоо алдаагүй. Эдийн засгийн үр дүн нь төсөөлж байснаас нь олон дахин ашигтай байсан.

– Энэ нь хөрөнгө оруулагчид Орост итгэхэд нөлөөлнө гэж та бодож байна уу?
– Энэ хөрөнгө оруулагчдыг татна. Тэдэнд юу чахал билээ? Тэдний хувийн өмчийн эрх баталгаатай, тэднийг хэн ч оролдохгүй гэдгийг баталгаатай мэдэж байх нь чухал. Мистер Браудерийн ямар нэгэн зүйлийг нь хураасан уу? Үгүй. Тийм санаа хэний ч толгойд байгаагүй юм шүү. Тэр наймаа хийгээд л, ашиг олоод сайхан шүү дээ. Тэр өөрийн дивидентыг цуглуулаад ашгаа авч байна. Хөрөнгө оруулагчдад юу хэрэгтэй юм бэ? Тоглоомын нарийн журамтай байх ёстой. Тэр нь ч байгаа. Хэн ч журам гэнэтхэн өөрчлөгдлөө гээд мэдэгдэж болохгүй. Өнөөдөр нэг журам, маргааш нэг журам. Тийм байж болохгүй.

– Харин үүнийг л Браудер хэлээд байна шүү дээ.

-Надад үүнийг тайлбарлахад хүнд байна. Миний бодлоор түүний бүх зүйл сайн сайхан байгаа болов уу. Тэр үед юу болсныг зүгээр л анхааралтайгаар авч үзэх шаардлагатай.

-“ЮКОС”-ийн талаар та юу хэлэхсэн бол?

– Миний бодлоор улс төрийг цуу ярианаас тусгаарлах хэрэгтэй, тэр цагт л бүгд ойлгомжтой байх болно. Татвараас зугтсан хэргээр ганцхан “ЮКОС”-ийг ч биш бусад компаниудыг ч шалгаж, буруутгаж байсныг би мэднэ. Зарим компаниуд зөрчлөө арилгаад төлөх ёстой мөнгөө оруулсан байсан. Бусад нь шүүхээр дамжуулан асуудлаа шийдэх гэлээ. Татварын талаарх бүх шийдвэрийг шүүх гаргасан гэдгийг танд сануулж өгөхийг зөвшөөрнө үү. Хурааж авсан зүйл гэж байхгүй. Танд л гэж хэлэхэд ЮКОС-ыг дампууруулах хэргийг Францын Sociйtй Gйnйrale банкны толгойлсон гадаадын хөрөнгө оруулагчид эхлүүлсэн юм.

Бүгдэд л ялгаж салгалгүйгээр хандсанд нь би итгэлтэй байна. Хэн нэгэн нь татвараа төлөөд, нөгөө нэг нь шүүхээр шийдүүлнэ гэж шийдсэн юм. Тус бүртээ л өөрийн сонголтыг хийгээд тэр замаараа явцгаасан. Харин хэн ч Татварын эсвэл Эрүүгийн хууль зөрчих ёсгүй.

“ЮКОС” хуулийг зүгээр нэг зөрчөөгүй, аллага, шахалт, тамлалт зэргээр эрүүгийн хэрэгтэй байсныг тэмдэглэе. Бүх хэргийг мөрдөн байцааж, баримтжуулж, гэмт хэргийн зэвсгийг нь хүртэл олсон. Гэмт хэрэгтнүүд шүүхээр орон зохих ялаа авсан юм. Жишээлбэл, компанийн дотоод эдийн засгийн аюулгүй байдлыг толгойлж байсан, гар нь бугуйгаа хүртэл цусанд будагдсан Пичугин бүх насаараа хоригдох ял эдэлж байна.

Одоо энэ талаар олон хүн мартагнах болов. Гэхдээ гэмт хэргийн хохирогчдын дурсгалыг мартаж болно гэж үү? “ Нефтеюганск” хотын захирагч Владимир Петуховыг ажилдаа очиж явахад нь Ходорковскийн төрсөн өдрөөр олны нүдэн дээр буудан хөнөөснийг мартаж болох уу? Эсвэл нөхрийнхөө нүдэн дээр гэрийнхээ босгон дээрээ буудагдсан бизнес леди Валентина Корнееваг бодоод үз. Тэр үед Ходорковский, Невзлин ба Лебедев нарын оффис байсан «Менатеп» банк тэр эмэгтэйн “Цай” дэлгүүр байсан Покровка  гудамжин дахь байшинг авахаар хүсчээ.  Банк нь өргөжиж, тэд  тэр байшинг авахыг хүсч байв. Тэгээд л хөлсний алуурчин тэр зарчимч эмэгтэйг духанд нь бууджээ.

Өөрийн өмчөө хамгаалан “ЮКОС”-той ярилцсан хүмүүстэй юу учирч байсныг та төсөөлөөд үз. Евгений Рыбины түүхийг сана. Тэр хоёр удаагийн халдлагаас амьд үлдсэн юм. Түүнийг буудаж, дэлбэлж байв. Түүний жолооч нь алагдаж, хамгаалагч нь тэр дэлбэрэлтээр хоёр хөлгүй болсон.

Сэтгүүлч эмэгтэй Ольга Костинагийн эхийн байрыг дэлбэлснийг юу гэж хэлэх вэ? Тэр эмэгтэй “ЮКОС”-ын ажилтан байсан ба өөрийн гэсэн үзэл бодолтой хүн. Алуурчид түүний гэрт шөнийн хоёр цагт очоод дэлбэлэхдээ хэдэн арван хүний амийг аюулд оруулж байгаагаа бодоогүй.

Шүүх энэ бүх хэргээр шийдвэрээ гаргаж, гүйцэтгэгчид нь бүгд л яллагдсан байгаа. Тэдний аюулгүйн алба нь юу хийгээд байгааг “ЮКОС”-ын удирдлага  мэдээгүй байж таарна гэж үү? Тэгээд та нар биднийг Браудерт виз өгөхгүй байна гэж буруутгаад байдаг…

Хууль бус үйлдэл, гэмт хэрэгтэй ямар үндэс суурьтай байна вэ гэдгээс үл хамааран тэмцэх ёстой. Гэмт хэрэгтнүүдийн сэтгэлгээ шал өөр. Эхний хэргийн дараа хоёр дахь нь, гурав дахь нь гээд л үргэлжилнэ.

-“ВР” ба Оросын “ТНК-В”-гийн хувьцаа эзэмшигчдийн хооронд зөрөлдөөн гарсан уу? Хэрэг нь шүүхэд шилжээд байгаа нь “Роснефть”, Оросын эрх баригчдын хувьд гэнэтийн зүйл болсон уу?

 – Миний хувьд л гэнэтийн хэрэг байв. “Роснефть”-эд ч мөн адил гэдэгт итгэлтэй байна. Хэрэв бид иймэрхүү зүйл гарна гэж мэдэж байсан бол ерөнхий үнэлгээндээ оруулна гэж үү. Тэдэнтэй их наймаа хийх ч байсан юм бил үү?

Бид “ВР” компанид хувь нийлүүлэгчидтэйгээ хийсэн бүх гэрээ хэлцлээ биелүүлж байгаа юу гэж асуулга тавьсан. Гэрээ бичигдэхийн өмнө би ТНК-ВР-ийн менежментэд хандан түүнийг дэмжихийг гуйж байлаа. Би “ААР” (Альфа-групп, Access ба Ренова)-ын хувьцаа эзэмшигч Герман Хантай уулзан уг гэрээнд гарын үсэг зуралцах боломжийн талаар ярилцсан. Би түүнээс “ВР”-тай ажиллахад туслаач гэж гуйж байлаа.

Бүх ойлгомжгүй зүйл хаагдан асуудал боловсноор зохицуулагдана гэж би найдаж байна. Бид үүнийг хянана. “ВР”-тай хамтрах том төслөө барин саатуулахад чиглэгдсэн субъектив хандлагыг “Роснефть” өөрийн сонирхлоо хамгаалахаар хийгээсэй гэж бид хүсэхгүй. Хэрэв тийм субъектив хандлагыг аль нэг тал нь гаргалаа гэхэд “ВР” нь байна уу, ААР нь байна уу, хэнтэйгээ алдагдлаа тооцох нь бидэнд огт хамаагүй.

Бид “ВР” компанитай төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа. Бид залилангийн наймаанд оролцохгүй. Ийм хандлага л ирээдүйтэй гэж бид үзэж байгаа ба бүх асуудал зохицуулагдана  гэдэгт итгэлтэй байна.

– Гэхдээ Фридман, Хан хоёр салбарын түүхэн хөгжлийн замд тулж зогсох хэрэггүй гэдгийг ойлгохгүй байна гэж үү?

– Капиталист нэмүү өртгийн хойноос ямар ч гэмт хэрэг хийхээс буцахгүй гэж Карл Маркс ярьсныг би танд тоглоом болгон хэлье. “ААР”-ын хувьцаа нийлүүлэгчид сонирхол, үүргийнхээ тэнцвэрийг барих нь чухал байна.

– Үүсэн хэрэг явдлыг засахын тулд ТНК-ВР-ын хувьцаа эзэмшигчдын бүтцийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж зарим нь хэлдэг. Оросын хувьцаа эзэмшигчид  хувьцаагаа “Роснефть”-эд зарах эсвэл ВР-ийн хувьцаагаар солих нь зөв гэж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

 – Энэ асуудалд маш няхуур хандах хэрэгтэй. Бидэнд авч хэлэлцэхээр ноцтой санал ирээгүй. Нухацтай бизнесмений үзэл бодлоор бол сул яриа эсвэл хувийн санааг хэлэлцээд байх хэрэггүй юм.

– Компанийн үзлээр бол “Роснефть”-ийн хувьд ТНК-BP-ийн хувьцааны 50 хувийг атгасан байх нь сонирхолтой, тийм үү?

– Дахиад хэлэхэд бид тийм санал аваагүй байна. Гэхдээ бид ямар ч сайн саналыг авч ярилцахад бэлэн.

– Та тийм арилжааг санал болгож болохгүй юу?

-Ямар нэгэн зүйл худалдагдаж байна гэж би л лав сонсоогүй. Бид ямар нэгэн санал хүлээн авч хэн нэгэнтэй хэлэлцээгүй. Энд юуны түрүүнд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэх хэрэгтэй гэж би үзэж байна. “ААР” байна уу, “ВР” байна уу, ялгаагүй. Хэрэв бид үүнийг хийх гээгүй бол бидэнд ярих зүйл алга. Бид тэдний ажил, өмчид хүндэтгэлтэйгээр хандаж байгаа. Хэн нэгэн ямар нэг  зүйлийг хүсээд байгааг хийсвэрээр хэлэлцэх нь бизнесийн үүднээс огт буруу.

Миний хувьд 50, 50 хувиар тохиролцох нь хачирхалтай санагдаж байна. Энэ бол ажилд  маш их хүндрэлтэй зохиомж юм. Бүгд тэгш эрхтэй байхад нөгөөгөө ятгана гэдэг хүнд. Нэн ялангуяа нөгөө нь сөргөлдөөний байдалд байгаа бол. Гэхдээ тийм нөхцөлд боловсон гарц олж болно л доо.

Эх сурвалж: Russia"s Sechin Defends Investment Climate

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж