Хэд
хэдэн дижитал хөгжмийн худалдаалагчид тэдгээрийн дотор Apple компани дуу
бичлэгийн компаниудтай аудио бичлэгийн чанарыг сайжруулах талаар яриа хэлэлцээр
хийж байна. Дуу бичлэгийн компаниуд бичлэгийн чанарыг илүү сайжруулахын тулд бичлэгийг 24 битийн форматтай
болгохоор болжээ. Өмнө нь хэрэглэгчид 16 битийн форматтай файлыг л татаж авах боломжтой байсан
байна.
Хэрэв илүү өндөр форматтай бичлэгүүд гарч эхэлбэл хэрэглэгчид татаж авах буюу борлуулагчдын худалдах үнэ дагаад өсөх магадлалтай. Гэхдээ илүү том, чанартай файлуудыг хүлээн авахын тулд
худалдаалагч компаниуд техникийн шинэчлэлийг алгуураар хийх хэрэгтэй болж
байна.
Б. Энхцэцэг