
Портландын дизайнер Жэми Смит iPad-д
зориулж силикон кэйсийг бүтээжээ. Ноён Смит силикон кэйсээ Handstand хэмээн нэрлэсэн
ба энэ нь ардаа бариултай учраас барихад илүү эвтэйхэн,
нөгөө гарыг сул чөлөөтэй байлгах боломжтой юм.
Мөн Handstand нь өөртөө
дугуй диск хэлбэрийн эргүүлэгчтэй тул барьж байхдаа iPad-аа 360 градус эргүүлэх боломжтой. Онцгойлон iPad-ийг анх удаа
ашиглаж байгаа хүмүүст энэхүү кэйс тохиромжтой гэнэ. Учир нь кэйсний резинэн
гадарга нь маш нимгэн, уян хатан тул iPad-ийг
ашиглахад огт төвөг учруулахгүй юм. Силикон Handstand кэйс нь АНУ-д 50 ам.доллараар
худалдаалагдаж байна.
Б.Энхцэцэг