Казахстаны онц хүнд хэрэгтнийг барьжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Казахстаны онц хүнд хэрэгтнийг барьжээ

Казахстан улсын нутаг дэвсгэрт онц хүнд гэмт хэрэг үйлдэж улмаар шүүхийн шатнаас оргон зайлж Монгол Улсын нутаг дэвсгэрт оргонож байсан 39 настай С гэх этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрынхан болон Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид  хамтран эрэн сурвалжилж  баривчилжээ. Тэрбээр өөрийн улсын нутаг дэвсгэрт хүний амь нас санаатай бүрэлгэсэн хэрэгт шүүгдэж байхдаа 2001 онд анхан шатны шүүхийн шатнаас оргон зайлж улмаар манай улсын нутаг дэвсгэрт есөн жил орогнож  байсан болохыг хуулийн ажилтнууд тогтоосон байна. Түүнийг өнөөдөр Казакстаны талд хүлээлгэн өгөх юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж