
Тайванийн нэгэн сайтан дээр Apple iPad 2-ийг ирэх зургадугаар сараас нааш худалдаанд гаргахгүй гэж бичсэн байсан нь, үндэсгүй зүйл бололтой. Хэрэглэгчид маш удаан хугацаанд iPad 2-ийг худалдаанд гарахыг чих тавин чагнаж байсан ч, Apple-ийн зүгээс албан ёсоор мэдэгдэл гаргахгүй байсан юм.
Харин өнөөдөр нэгэн сайхан мэдээг дуулгахад, Apple компани iPad 2-ийг ирэх долоо хоногт танилцуулах гэж байна. Хэдийгээр уламжлал болсон урилгуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд хүргүүлээгүй байгаа ч, гуравдугаар сарын 2-нд iPad 2-ийн албан ёсны нээлтийн ажиллагаа болох талаар хоёр ч баттай эх сурвалжууд мэдээлжээ.
Б.Энхцэцэг