Nissan-ий цахилгаан хөдөлгүүртэй Esflow загвар

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Nissan-ий цахилгаан хөдөлгүүртэй Esflow загвар

Nissan компани ирэх гуравдугаар сард болох Женевийн автомашины үзэсгэлэн – 2011 дээр Esflow автомашины цоо шинэ загварыг танилцуулах гэж байна. Esflow нь спорт загварын цахилгаан хөдөлгүүртэй автомашин бөгөөд Nissan Leaf-ийн технологи дээр суурилан үйлдвэрлэжээ.

Esflow-ийн арын хөтлөгчид нь тус тусдаа хөдөлгүүртэй ба 5 секундын дотор 0-60 мил хүртэл хурд авах чадалтай ажээ. Уг автомашин нь нэг удаагийн цэнэглэлтээр 150 мил буюу 240 км замыг туулах чадалтай юм. Дэлгэрэнгүй танилцуулгыг ирэх гуравдугаар сарын 3-аас 13-ны хооронд болох авто үзэсгэлэн дээр дэлгэн үзүүлэх болно.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж