
Esflow-ийн арын хөтлөгчид нь тус тусдаа хөдөлгүүртэй ба 5 секундын дотор 0-60 мил хүртэл хурд авах чадалтай ажээ. Уг автомашин нь нэг удаагийн цэнэглэлтээр 150 мил буюу 240 км замыг туулах чадалтай юм. Дэлгэрэнгүй танилцуулгыг ирэх гуравдугаар сарын 3-аас 13-ны хооронд болох авто үзэсгэлэн дээр дэлгэн үзүүлэх болно.
Б.Энхцэцэг