Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Мөрфи багаа орхих нь

“Нью-Жерси Нэтс” Кармело Энтониг авахаасаа илүүтэйгээр багийн довтлогч Трой Мөрфиг явуулахыг хүсч байсан билээ. Тэд хоёр, гурван сарын өмнөөс л түүнийг Мелогийн солилцоонд багтаан явуулахыг хүсч байсан ч бүтэлтэй болоогүй. Харин хамгийн сүүлд гарсан мэдээллээр түүнийг “Голден Стейт Варриорс” баг руу явуулах талаар багууд тохиролцоонд хүрэхэд тун ойртоод байгаа аж.

Харин “Варриорс” багаас Брэндан Райт, Ден Гадзурич нарыг авч магадгүй гэнэ. Маргааш гэхэд энэ солилцоо эцэслэн шийдэгдэх төлөвтэй байгаа аж. “Нэтс” мөн “Портланд”, “Даллас” багуудтай гурвалсан солилцоо хийж магадгүй байна. “Алтан муж”-ийн баг Мөрфигээс гадна 2012 оны драфтын хоёрдугаар тойргийн эрх авна. Үүний хариуд тэд Мөрфигийн ирэх жилийн авах 12 сая ам.долларын цалинг өгөх ёстой. Мөрфиг плей-оффт өрсөлдөх хэд хэдэн багууд сонирхож байгаа. Учир нь түүний холын зайн оновчтой шидэлт, 211 см өндөр нь лигийн өрсөлдөөнтэй үед ямар ч багт тус болно.

Энэ улирлын өмнө “Индиана”-гаас “Нэтс”-т ирсэн Мөрфи гэмтлийн улмаас Эйври Жонсонгийн багт төдийлөн тоглож чадахгүй байгаа. Улирал эхэлснээс хойш ердөө 18-хан тоглолтод оролцоод байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж