Австралийн Ерөнхий сайдтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Австралийн Ерөнхий сайдтай уулзлаа

Австралид албаны ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболдыг угтан авах ёслол орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 09.00 цагт болсон байна.  Хэдийгээр айлчлал дуусах шатандаа орж байгаа ч Монгол Ерөнхий сайдыг Австралийн нийслэл Канберра хотод ирсний дараа албан ёсны ёслолыг хийж байгаа нь энэ юм.  Ёслолын дараа Ерөнхий сайд С.Батболд Австралийн ерөнхий сайд, хатагтай Жулиа Гиллард нар ганцаарчилсан уулзалт хийж, төлөвлөгөө ёсоор хэлэлцээ хийлээ. Ерөнхий сайд энэ өдөр мөн Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд  оролцсон байна. Үүний дараа Австралийн Ерөнхий сайд, хатагтай Жулиа Гиллард Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд болон түүний гэргий Х.Отгонтуяа нартай хүндэтгэлийн зоог барьжээ.

Айлчлалын өчигдрийн үйл явдлын мэдээллээс хүргэхэд, Ерөнхий сайд С.Батболд өчигдөр Австралийн Гадаад хэргийн сайд болон Парламентын дарга нартай уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр гол асуудал яригдсаны нэг нь Австралийн визийг хөнгөлттэй болгох, нөгөө нь Улаанбаатарт Худалдааны төлөөлөгчийн газар нээх асуудал байжээ. Ерөнхий сайд С.Батболд дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр 14.00 цагт /орон нутгийн цагаар/ Канберрагаас Мелбурн хотыг зорих ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж