Байгальд хоргүй iPod, смартфон цэнэглэгч

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Байгальд хоргүй iPod, смартфон цэнэглэгч

Смартфон болон iPod-д дурлагсад өөрийн хайртай хэрэгслүүдийг үргэлж цэнэгтэй байлгахыг хүсдэг нь мэдээж болов уу. Харин Solio компани тэдгээр хүмүүст зориулсан халаасанд багтах хэмжээтэй байгальд гэм хоргүй утас цэнэглэгчийг бүтээжээ. Энэхүү цэнэглэгч нь нарны эрчим хүчээр ажилладаг бөгөөд хэрэглэгчдийн утас, iPod-ийг огт төвөггүй бүтэн цэнэглэх чадамжтай юм.

Байгальд ээлтэй утасгүй утас цэнэглэгч нь 100 ам.долларын үнэтэй гэнэ. Утсаа цэнэглэхэд хамгийн гол шаардагдах зүйл нь нарны гэрэл бөгөөд хангалттай нарны эрчим хүч цэнэглэгчид хуримтлагдсан үед жижиг хэмжээний ямар ч хэрэгслийг бүтэн цэнэглэх боломжтой ажээ. Энэхүү цэнэглэгчийг дахин ашиглагддаг материалаар хийсэн бөгөөд аялал зугаалгаар явах, цахилгаан тоггүй газарт хамгийн тохиромжтой зүйл юм.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж