
Энэхүү зөөврийн спикер нь хамгийн сүүлийн үеийн системтэй бөгөөд дизайний шийдлийн хувьд маш онцгой юм. iBox нь нүүрэн талдаа хоёр спикер, спикерүүдийн чанх доод талд басс сувагтай бөгөөд дууны чадлыг 140 ватт RMS хүртэл хүссэнээрээ өсгөж болно. Харин их биеийг улаан зандан, тик, царс гэх мэт модоор хийсэн байна. Түүнчлэн уг спикер нь 3.5 мм-ийн оролт гаралт, 15 цаг хүртэл тасралтгүй ажиллах хүчин чадалтай цэнэглэдэг зайтай ажээ.
Б.Энхцэцэг