Чөлөөтийн бүсгүйчүүд “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн бүсгүйчүүд “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу ФИЛА-гаас ДАШТ болсны дараа жил уг ДАШТ-д эхний найман байр эзэлсэн багуудын хороонд “Дэлхийн цом”-ын тэмцээн зохион байгуулдаг юм. Тус тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийг оролцуулах шийдвэрийг ФИЛА гаргасан байна. “Дэлхийн цом”-ын тэмцээн гуравдугаар сарын 5-6–ны өдрүүдэд Франц улсын Леви хотод болох юм. Энэ жилийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд АНУ, Монгол, Казахстан, Канад, ОХУ, Франц, Швед, Япон гэсэн найман орны эмэгтэй тамирчид өрсөлдөх ажээ. Баг тамирчдыг эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нар дасгалжуулах бол шүүгч О.Баянмөнх “Дэлхийн цом”-ыг дэнслэх гэнэ.

“Дэлхийн цом”-д өрсөлдөх баг тамирчид:

48 кг: Ч.Ганчимэг
51 кг: Д.Отгонцэцэг
55 кг: С.Бямбацэрэн
59 кг: С.Батцэцэг
63 кг: О.Насанбурмаа
67 кг: Б.Оюунтуяа
72 кг: О.Бурмаа 

C.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж