Сүрьеэгийн эсрэг уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Сүрьеэгийн эсрэг уралдаан зарлалаа

Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх, урьдчилан сэргийлэх асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах Сүрьеэтэй тэмцэх олон улсын өдөр гуравдугаар сарын 24-нийг тохиолдуулан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас хамтран сонин хэвлэл, веб сайтын сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдааныг  хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 20-ны хугацаанд зарлаж байгаа аж. Нийт хүн амд сүрьеэ өвчний тухай үнэн, зөв мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх арга замыг тайлбарлан ойлгуулах, сүрьеэтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх хүмүүнлэг, иргэний зарчмыг баримтласан байх шаардлагатай. Түүнчлэн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар төр засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар ажил хийх нь зүйтэй болох талаар тодорхой санал дэвшүүлсэн, эмчилгээг таслахгүй байхын ач холбогдлыг тайлбарлан таниулсан байх ёстой гэнэ.Уралдаанд оролцогч нь дээрх сэдвээр 2-оос доошгүй бүтээл бичиж, нийтлүүлсэн байна. Шалгарсан бүтээлийг дор дурдсан байр эзлүүлж урамшуулна.  

Нэгдүгээр байр    1    өргөмжлөл     300.000 төгрөг
Хоёрдугаар байр     2    өргөмжлөл    200.000 төгрөг
Гуравдугаар байр     3    өргөмжлөл    100.000 төгрөг
Тусгай шагнал    4     өргөмжлөл     Үнэ бүхий зүйл
Уралдаанд оролцох бүтээлийг “ОЮУНЫ ДАРХЛАА” төрийн бус байгууллагад 2011 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 16.00 цагаас өмнө хэвлэмэл болон софт файлаар илгээж болох аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж