Сандиногийн амь үрэгдсэний ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Сандиногийн амь үрэгдсэний ойг тэмдэглэв

Никарагуа улсын Үндэсний Ассамблей Никарагуа улсын үндэсний баатар, “эрх чөлөөт хүмүүсийн генерал” Аугусто Сесар Сандиногийн амь насыг хөнөөсний 77 жилийн ойг хүндэтгэн тэмдэглэжээ.
Сандиногийн амь насыг 1934 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Никарагуа улсын үе залгамжилсан дарангуйлагч дэглэмийн “загалмайлсан эцэг” хэмээн тооцогддог Анастасио Сомосогийн тушаалаар хөнөөжээ.
Сандино/1895-1934/ байнгын бус арми байгуулан Никарагуа улсын бүрэн тусгаар тогтнолын төлөө тэмцэл явуулж байх үед нь тухайн үеийн америкийн талыг аялдан дагалдагч ерөнхийлөгч агсан Хуан Баутиста, Сомосо нар түүнийг ерөнхийлөгчийн Ордонд зоогт урин оролцуулж, Үндэсний гвардийн цэргүүдэд тушаал өгч, амь насыг нь хөнөөсөн түүхтэй ажээ.
Анастасио Сомосогийн цуст дарангуйллын үед никарагуагийн 200000 иргэний амь насыг хөнөөсөн бөгөөд тэр үеийн АНУ-ын ерөнхийлөгч агсан Франклин Рузвельт никарагуагийн дарангуйлагч Сомосогийн тухай “Сомосо хэдийгээр нохойн гөлөг мөн боловч манай л нохойны гөлөг шүү дээ” гэж ярьж байсан нь түүхэнд үлджээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж